外国律师在蒙古国从事律师职业的条例(参考版)
发布时间:2026-03-06 21:48 浏览量:2
#原来你是这样的惊蛰#
2013 年 关于获准在外国从事律师职业的公民以个人名义及与外资合作的有限责任合伙形式 在蒙古国从事律师职业的条例
司法部 2013 年第 A/211 号令发布
一、总则
1.1 本条例适用于规范获准在外国从事律师职业的蒙古国公民、外国公民、无国籍人士(以下统称 “外国律师”)以个人名义或律师事务所形式,在蒙古国从事律师职业相关的活动。
二、外国律师从事律师职业的形式
2.1 外国律师可通过以下形式在蒙古国开展律师执业活动:
2.1.1 以个人名义提供法律服务;
2.1.2 设立外资合作的有限责任合伙(以下简称 “外资合伙律所”);
2.1.3 与持有蒙古国律师执业许可证的律师,基于协议约定开展合作执业。
三、外国律师的执业范围
3.1 依据本条例第 2.1 条规定的执业形式,外国律师可就其获准执业国家的法律规定及国际法律事务,开展以下执业活动:
3.1.1 就法律问题提供口头或书面的建议、咨询;
3.1.2 起草、审查、认证具有法律意义的各类文书;
3.1.3 应公民、法人的请求,提供法律规定的法律服务,代理其向除审判机关外的相关机构主张权利与合法利益;
3.1.4 开展旨在解决争议、诉求,以及预防纠纷的各类协商、调解工作;
3.1.5 在蒙古国仲裁程序中担任仲裁员,或代理当事人参与外国法院、仲裁机构的相关程序。
3.2 外国律师未依照本条例规定办理登记的,不得在蒙古国开展第 3.1 条所列的执业活动。
四、外国律师与蒙古国执业律师的合作执业
4.1 外资合伙律所若包含持有蒙古国律师执业许可证的律师,可就蒙古国法律规定及法律事务开展律师执业活动。
4.2 外国律师依据本条例第 2.1.3 条及 4.1 条规定开展合作执业时,必须向委托人告知合作的蒙古国执业律师的姓名,以及该律师的执业许可相关信息。
五、外国律师执业的条件
5.1 外国律师在蒙古国从事律师职业,需满足以下条件:
5.1.1 已获得外国的律师执业许可;
5.1.2 具有 2 年及以上的律师执业经历;
5.1.3 在执业期间未发生过违反职业操守与职业道德的行为;
5.1.4 已取得或计划取得《蒙古国外国公民法律地位法》第 27 条第 27.1 款、第 30 条第 30.1 款规定的许可;设立外资合伙律所的,至少有一名合伙人需满足本款规定的条件;
5.1.5 在蒙古国执业期间,需投保律师职业责任保险。
5.2 外国律师开展执业活动,需遵守《蒙古国律师法律地位法》第 25 条规定的律师执业证明程序。
5.3 外国律师需在相关机构的正式文件中,明确标注自身获准执业的国家。
六、外国律师的登记
6.1 满足本条例第 5.1 条条件的外国律师,由主管法律事务的中央国家机关负责登记,并核发登记证明。
6.2 主管法律事务的中央国家机关需在受理登记申请后的 15 个工作日内,作出准予登记或不予登记的决定。
6.3 外国律师申请登记时,需提交以下文件的蒙古文翻译件:
6.3.1 外国律师执业许可的证明文件副本;
6.3.3 无执业期间违反职业操守与职业道德行为的证明文件;
6.3.4 具有 2 年及以上执业经历的证明文件;
6.3.5 已取得或计划取得《蒙古国外国公民法律地位法》第 27 条第 27.1 款、第 30 条第 30.1 款规定许可的说明文件;
6.3.6 律师职业责任保险的投保证明;
6.3.7 外国护照副本。
6.4 外国律师的登记及注销登记事宜,由司法内务部部长作出决定。(依据 2019 年司法部第 A/54 号令增补)
七、外国律师设立外资合伙律所的程序
7.1 外国律师在蒙古国设立外资合伙律所开展执业活动的,需向具有法人登记权限的机关提交以下文件:
7.1.1 外资合伙律所各合伙人的登记证明(依据本条例第 6.1 条规定核发);
7.1.2 若以外国律师事务所名义开展活动,需提交该事务所的许可文件,以及出具申请文件的人员系该事务所合伙人且具有授权的证明文件;
7.1.3 本条例第 7.1.2 条所述的律师事务所,需提交其在所属国依法设立并开展执业活动的证明文件,或该律师事务所的登记证明副本。
7.2 主管法律事务的中央国家机关,需将已登记的外国律师、律师事务所信息,通报至负责国家登记的机关,再由该机关将外资合伙律所的相关信息报送至蒙古国律师协会。
八、外国律师的注销登记
8.1 主管法律事务的中央国家机关,在出现以下情形时,可注销外国律师的登记(依据本条例第 6.1 条规定办理的登记):
8.1.1 申请登记时提交虚假文件;
8.1.2 违反本条例规定开展执业活动;
8.1.3 存在违反律师执业证明程序的行为,且已收到本条例第 8.2 条规定的委员会作出的结论;
8.1.4 外资合伙律所从事法律服务、相关业务以外的营利性活动;
8.1.5 律师本人提出注销申请;
8.1.6 外资合伙律所提出注销申请。(依据 2019 年司法部第 A/54 号令增补)
8.2 外国律师的职业责任相关事宜,由法律事务主管部门的部长会议下设委员会进行审议并作出结论。该委员会由法律事务主管的中央国家机关相关部门负责人、专业人员、蒙古国律师协会职业责任委员会成员、外国律师代表、外资相关国家机关代表共同组成。
8.3 主管法律事务的中央国家机关,负责对外国律师、外资合伙律所的执业活动进行监督检查,有权要求相关法人提供必要的信息与文件。
А/211 дүгээр тушаалын хавсралт
ГАДААД УЛСАД ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭН
ГАНЦААРЧЛАН БОЛОН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ НӨХӨРЛӨЛ
БАЙГУУЛАН МОНГОЛ УЛСАД ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журам нь гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэн,
гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид “гадаадын хуульч” гэх/ ганцаарчлан болон хуулийн этгээд байгуулан Монгол Улсад
хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Хоёр.Гадаадын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хэлбэр
2.1.Гадаадын хуульч нь Монгол Улсад дараах хэлбэрээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулна:
2.1.1.ганцаарчлан хууль зүйн туслалцаа үзүүлэх;
2.1.2.гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл /цаашид “ГХОХХН” гэх/ байгуулах;
2.1.3.Монгол Улсын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуульч болон өмгөөллийн хуулийн этгээдтэй
гэрээний үндсэн дээр хамтран ажиллах.
Гурав.Гадаадын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл
3.1.Энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан хэлбэрээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гадаадын хуульч нь зөвшөөрөл
авсан тухайн улсынхаа хууль тогтоомж ба олон улсын эрх зүйн асуудлаар дараах төрлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн
явуулна:
3.1.1.хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх;
3.1.2.хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах;
3.1.3.иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг шүүхээс бусад зохих байгууллагад төлөөлөх;
3.1.4.нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа
явуулах;
3.1.5.Монгол Улсын арбитрт маргаан хянан шийдвэрлэхэд болон олон улсын шүүх, арбитрт үйлчлүүлэгчээ төлөөлөх.
3.2.Гадаадын хуульч нь энэ журамд заасны дагуу бүртгүүлээгүй бол 3.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг Монгол Улсад
эрхлэхийг хориглоно.
Дөрөв.Гадаадын хуульч Монгол Улсын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуульчтай
хамтран ажиллах
4.1.ГХОХХН нь Монгол Улсын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуульч гишүүнтэй бол Монгол
Улсын хууль тогтоомж, эрх зүйн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлнэ.
4.2.Гадаадын хуульч нь энэ журмын 2.1.3 дахь заалт болон 4.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллаж байгаа тохиолдолд
Монгол Улсын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй тухайн хуульчийн нэр, хуульчийн мэргэжлийн үйл
ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаар үйлчлүүлэгчид заавал мэдэгдэнэ.
Тав.Гадаадын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага
5.1.Гадаадын хуульч нь Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд дараах шаардлагыг хангана:
5.1.1.гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
5.1.2.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг 2 болон түүнээс дээш жил эрхэлсэн туршлагатай байх;
5.1.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх хугацаанд мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй;
5.1.4.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан
зөвшөөрлийг авсан эсхүл авах төлөвлөгөөтэй байх. ГХОХХН байгуулан ажиллах бол 1-ээс доошгүй гишүүн нь энэ хэсэгт заасан
1 / 3
шаардлагыг хангасан байна.
5.1.5.Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хугацаанд хуульчийн мэргэжлийн хариуцлагын даатгалд
даатгуулсан байх.
5.2.Гадаадын хуульч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн үйл
ажиллагаанд баримтлах дүрмийг дагаж мөрдөнө.
5.3.Гадаадын хуульч нь аль улсын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох тухайгаа байгууллагын
албан харилцааны бичиг баримтад тодорхой тусгана.
Зургаа.Гадаадын хуульчийн бүртгэл
6.1.Энэ журмын 5.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гадаадын хуульчийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага бүртгэж, гэрчилгээ олгоно.
6.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаадын хуульчийн бүртгүүлэх өргөдлийг хүлээн
авснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
6.3.Гадаадын хуульч нь бүртгүүлэх өргөдөлдөө дараах бичиг баримтыг Монгол орчуулгын хамт хавсаргана:
6.3.1.гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болохыг нотолсон гэрчилгээ, батламж зэрэг
нотлох баримтын хуулбар;
6.3.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх хугацаанд, мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүйг нотолсон
баримт;
6.3.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг 2 болон түүнээс дээш жил эрхэлсэн туршлагатай болохыг нотолсон баримт;
6.3.5.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан
зөвшөөрлийг авсан эсхүл авах төлөвлөгөөтэй болохоо илэрхийлсэн өргөдөл;
6.3.6.хуульчийн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан тухай баримт;
6.3.7.гадаад паспортын хуулбар.
6.4.Энэ журмын Зургаа, Найм дугаар зүйлд заасан гадаадын хуульчийн бүртгэл, бүртгэлээс хасах тухай асуудлыг Хууль зүй,
дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлэнэ./ХЗДХС-ын 2019 оны А/54 дүгээр тушаалаар нэмэлт
орсныг тусгав/
Долоо.Гадаадын хуульч гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байгуулах журам
7.1.Гадаадын хуульч нь Монгол Улсад ГХОХХН байгуулан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх бол гадаадын хөрөнгө
оруулалттай хуулийн этгээдийг бүртгэх эрх бүхий этгээдэд гаргах өргөдөлдөө дараах бичиг баримтыг хавсаргана:
7.1.1.ГХОХХН-ийн гишүүн тус бүрийн энэ журмын 6.1 дэх хэсэгт заасан бүртгэлийн гэрчилгээ;
7.1.2.гадаад улс дахь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бол тухайн байгууллагын зөвшөөрөл болон
өргөдөл гаргагч нь тус байгууллагын гишүүн бөгөөд эрх олгосон болохыг нотолсон тодорхойлолт;
7.1.3.энэ журмын 7.1.2-т заасан хуулийн этгээд нь тухайн улсдаа хууль тогтоомжийн хүрээнд байгуулагдан үйл ажиллагаа
явуулдаг тухай эрх бүхий байгууллагын тодорхойлолт эсхүл хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
7.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журамд заасны дагуу бүртгүүлсэн гадаадын
хуульчийн, хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ГХОХХН-ийн талаарх мэдээллийг
Монголын Хуульчдын холбоонд хүргүүлнэ.
Найм. Гадаадын хуульчийг бүртгэлээс хасах
8.1.Гадаадын хуульчийг энэ журмын 6.1 дэх хэсэгт заасан бүртгэлээс хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага дараах тохиолдолд хасна:
8.1.1.бүртгүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
8.1.2.энэ журмыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан;
8.1.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчсөн талаар энэ журмын 8.2 дахь хэсэгт заасан зөвлөлийн
дүгнэлт гарсан;
8.1.4.ГХОХХН нь хууль зүйн туслалцаа, үйлчилгээнээс бусад ашгийн төлөө үйл ажиллагаа явуулсан.
8.1.5.хуульч өөрөө хүсэлт гаргасан;
8.1.6.гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл хүсэлт гаргасан. /ХЗДХС-ын 2019 оны А/54
дүгээр тушаалаар нэмэлт орсныг тусгав/
2 / 3
8.2.Гадаадын хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудлаарх маргааныг хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын
гишүүний дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргана. Зөвлөлийг хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын
гишүүн байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын асуудал
хариуцсан нэгжийн удирдлага, мэргэжилтэн, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн,
гадаадын хуульчдын төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн байгууллагын төлөөлөл багтана.
8.3.Гадаадын хуульч, ГХОХХН-ийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага хяналт тавина. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ийнхүү хяналт тавихдаа
холбогдох этгээдээс шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг шаардах эрхтэй.
3 / 3